Дуучин Л.Насанбуян ажлын байрны бэлгийн дарамтад өртөж, "Филармони"-ийг орхижээ
Улсын филармонийн дуучин Л.Насанбуян ажлын байрны бэлгийн дарамтнаас үүдэлтэйгээр ялгаварлан гадуурхагдаж, ажил хийх эрхээ хаан боогдуулж, үүнээс болж сэтгэл санаагаар хохирсон тухайгаа ярилаа. Өмнө нь энэ талаараа лайв хийж ярихад "Хүчирхийлэгч нь Улсын Филармонийн дарга С.Баттулга юм байна" гэсэн сэтгэгдэл их байсанд тэрбээр залруулга хийв.
Дуучин Л.Насанбуян:
-Хэд хоногийн өмнө С.Гантогоо найзтайгаа лайв хийх үеэрээ ажлаасаа хэрхэн гарсан, бэлгийн дарамтын талаар ярьсан. Үүний дагуу олон хүн комментоор ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн талаараа бичсэн байсан. Зөвхөн надад биш, маш олон бүсгүйчүүдэд, дан бүсгүйчүүд ч биш, залуучуудад албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглаж бэлгийн дарамт үзүүлэх нь олонтаа тохиолддог юм байна.
Маш олон хүн "танай байгууллагын дарга юм биш үү" гэж байсан. Тэр хүн бол манай дарга биш. Тэр хүн байгууллагад ажилладаг ажилтан байгаа.
Яагаад би энэ хүний нэр усыг нь хэлэхгүй байгаа вэ гэхээр би мэргэжлийн хуульчтай уулзаж зөвлөгөө авсан. Хууль хяналтын байгууллагаар явах учир нэр усыг нь зарлахгүй байгаа юм шүү. ХЭҮК болон дүүргийн холбогдох газарт нь гомдлоо гаргана. Над шиг олон бүсгүй хүн битгий хохироосой, бэлгийн дарамтад учраасай гэсэндээ би зоригтойгоор энэ асуудлыг гаргаж тавьсан.
Эцэст нь, залуучууддаа хэлэхэд ажлын байрны бэлгийн дарамтад өртөх юм бол тухайн үед нь хууль хяналтын байгууллагад хандаарай гэж зөвлөмөөр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.