- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Тариаланчид, Үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид хамтдаа үр дүнгээ тэмдэглэн өнгөрүүлж буй “Ургацын баяр” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун газар тариалангийн салбарт гарсан үр дүн, хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2023 оныг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон зарлаж Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тариалангийн сэргэлт-2023” зөвлөгөөнийг хаврын тариалалтын өмнө зохион байгуулсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн биелэлээ олж, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай "Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол батлагдан үр дүнтэй хэрэгжиж байна.
36 дугаар тогтоолын хүрээнд арилжааны 10 банкнаас газар тариалангийн үйлдвэрлэгчдэд 89.7 тэрбум, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 24.3 тэрбум, нийт 114.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон нь хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгаалах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд явуулах боломжийг бүрдүүлсэн юм.
Энэ жил 175.0 мянган тонн төмс, 185.0 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг бүрэн хангаад байна. Энэ нь Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд амжилт тогтоосон.
Сайд Х.Болорчулуун ургац хураалтын түүхэн амжилтаа ахиулахын тулд боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, үнэ ханшийг тогтворжуулж, борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн ургац хураалттай зэрэгцээд төмс, хүнсний ногоо, улаанбуудайн импортыг хязгаарлах арга хэмжээг салбар яамны зүгээс авч хэрэгжүүлсэн болон үрийн шинэчлэлийг эрчимжүүлж, элит үрээр тариалалт хийж, ургацын чанарт сайнаар нөлөөлдөг тухай дурдлаа. Үрийн шинэчлэлийн үр дүнд улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 32.0 мянган тонноор нэмэгдэж нэгж га талбайгаас авах улсын дундаж ургац 15 цн-т хүрээд байна. Энэ нь сүүлийн 5 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
Тэрбээр мөн “салбар яамны зүгээс эрх зүйн орчинг сайжруулах, зөрчилтэй харилцааг зохицуулахын тулд бодлогын шинэчлэл хийх замаар “Хөдөө аж ахуйн тухай” хуулийн төслийг боловсруулан өргөн барихад бэлэн болоод байна.
Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл
Та бүхний ажил үйлс бүтэмжтэй байж, цаашид чанар сайтай арвин их ургац хураан авахыг хүсэн ерөөе” хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.