СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-06

🔴LIVE: АН-ын гишүүд Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардав

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбогдсон Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардаж АН-ын гишүүдээс мэдээлэл хийв. 

Ардчилсан намын гишүүн А.Цэрэнбат:

-Боловсролын зээлийн асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа, Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа Л.Гантөмөр гэдэг хүн өнөөдөр давуу эрх эдэлж байна. Хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй. АН, МАН-ын хулгайч гэж байхгүй. Энэ

Ардчилсан намын гишүүн Х.Алтанхуяг:

-Өнөөдөр ардчиллын баярын өдөр бус ардчиллын харууслын өдөр болж байна. Гучин жилийн хугацаанд МАН,АН-ын удирдлагууд ямар бузар булай зүйлс хийсэн нь эхнээсээ илчлэгдэж байна. 2024 оны сонгуулиар монгол төрийг хулгайчдаас цэвэрлэж авна. АН өнөөдөр хулгайчдаар дүүрэн байна. АН-ын хүмүүс жижиг Тавантолгойгоос идэж уусан нь үнэн шүү дээ. Ардчилсан нам хулгайчдыг халхалдаг шүхэр байх ёсгүй. Жирийн сэтгүүлчийг хэдхэн хоногийн дотор баривчлаад хорьчихдог байж энэ дарга нарт яагаад хууль үйлчлэхгүй байгааг гайхаж байна. хуулийн байгууллагуудад бид шаардлагаа хүргүүлнэ. АН-ын гишүүд Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардана. Бид бүхэн Ардчилсан намын удирдлагаа цэвэрлэнэ, намаа муулаагүй. Та бүхэн минь дэмжээрэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.