СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Д.Цогтбаатар: Авлигын даганасан шүүх байгуулахыг дэмжихгүй

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

Авлигын даганасан шүүх байгуулах асуудал яригдаж буй. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар:

-Авлигын дагнасан шүүх байгуулах асуудлыг одоо хэлэлцээгүй. Шүүх байгуулах тухай хуулийг дагалдсан хууль дотор УИХ-ын тогтоолын төсөл орж ирж байгаа. Авлигын шүүх байгуулах талаар судална гэсэн үг. Судалгаа хийх нь буруу биш. Засгийн газар судлаад үзье л гэж байгаа юм билээ. Харин хувь гишүүний хувьд дагнасан шүүх байгуулах шаардлагагүй гэж үздэг. Дэлхийн 27 орон ийм шүүхтэй юм билээ. Шүүхийн давж заалдах шатнаас анхан шатыг эхлүүлэх гэж байна. Шүүх процессыг богиносгож өгнө гэдэг нь их эрсдэлтэй юм. Ялын дээд хэмжээг авч болзошгүй хэрэг дээр хүнийг хоёр шатаар явуулна гэдэг нь өөрөө асуудал юм. Даргынхаа тушаал даалгавраар хийсэн хүмүүс хоёр шатнаас ял авбал яах вэ?

. Жагсаалын дараа ажлын хэсэг гаргаад авлигын хэргийн ялын бодлогыг чангатгахыг дэмждэг. Харин хүний эрхийн асуудалд үзэн ядаж байгаагаа ингэж харуулж байна гэдэг зүйл биш юм. Шүүх үнэнийг тогтоох ёстой болохоос яарч болохгүй гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
202.126.92.98

Байгуулах нь зөв асуудлыг хурдасгах нь зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.