СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-11-28

Ж.Байгалмаа: Хөрш улсад Микоплазмын шалтгаантай уушгины хатгалгаа нэмэгдсэн тул амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 сарын өмнө

БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон хатгалгааны кластер өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа: 

-БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллага 11 дүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур хотуудад хүүхдүүдийн дунд уушгины хатгаа нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн. Улирлын чанартай үүсдэг амьсгалын замын вирусийн халдварууд, уушгины хатгаа үүсгэдэг бусад халдварууд болон ковид нэмэгдэж байгаа талаар дурджээ. Одоогийн байдлаар уушгины хатгаа үүсгэдэг шинэ төрлийн өвчин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдээгүй байна.

Микоплазмын шалтгаантай хатгаа амьсгалын дээд замын шинж тэмдгүүдээр илэрдэг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг хэдий ч тав хүртэлх насны хүүхдүүдэд хүндрэх эрсдэлтэй өвчин юм. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ дээр хоёр удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн. Түргэвчилснээр дунд эрсдэлтэй гэж гарсан бол эрсдэлийн явцын үнэлгээгээр мөн дунд гэсэн дүгнэлт гарсан.

гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.