?"Б.Ганхуяг, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг нүүрсний сонсголд гэрчээр дуудна"

Хянан шалгах түр хороо хуралдаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын товыг тогтжээ.

Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төсөлд тусгасан. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох бөгөөд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийх юм байна.

. Тухайлбал,

Хоёр дахь үе шатыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийхээр Хянан шалгах түр хорооны тогтоолын төсөлд тусгасан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.