СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-22

Х.Нямбаатар: Гэр хорооллын 80 мянган айлд давхар шаталттай зуух тараана

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Цаг үеийн зарим асуудлаар Хотын дарга Х.Нямбаатараас зарим зүйлсийг тодрууллаа. 

Хотын дарга Х.Нямбаатар:

- Иймд 1.7кв буюу ус буцалгагчийн хэмжээний эрчим хүч зарцуулдаг 20 мянган зуухыг нээлттэй тендер зарлаж авъя гэж байгаа. Харин үлдсэн айл өрхүүдийн зуухыг нийслэл өөрөө шинэчилж өгье. Ингэхдээ гуравласан гэрээ байгуулна. Хороо, нийслэл, иргэн гэсэн. Зарахгүй, хөдөө өгөхгүй гэж гэрээнд тусгаж өгнө. Үндсэн стандартыг мэргэжлийн байгууллагуудаас авна гэж төлөвлөсөн.

. Нийтийн тээвэрт богинын рейсийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Шинэ автобус ороод ирэхээр 900-950 гаралтыг 1300-д хүргэхээр төлөвлөж байна. Ирэх сарын нэгнээс энэ асуудлыг хийхээр төлөвлөж байна. Хөдөлгөөн зохицуулалт, чиглэл маршрут өөрчлөгдөнө. Оргил ачааллын үед хөдөлгөөн зохицуулалтыг ухаалаг байдлаар шийдэхийг хичээж байна.

Нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог гэсэн судалгаа байдаг. Нийтийн тээврээр цагдаагийн байгууллагын ажилтнууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд үнэ төлбөргүй зорчдог. Тэгвэл эдгээр иргэдийн татаас мөнгийг бид нийтийн тээврийн газруудад өгөөд байдаг. Ингээд хичнээн иргэд тухайн чиглэлээр үйлчлүүлж байгааг тооцоолж гаргах боломж бүрдэнэ.

юм билээ. Ийм асуудал энэ дэлхийд бараг байхгүй байх. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй, бүх орлогын 10 хувийг ямар нэг болзол нөхцөлгүйгээр авдаг, программ хөгжүүлэлтээ хийгээгүй, аудитаар ороогүй гэх мэт зөрчлүүд байна. Гэрээг дуусгавар болох хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Тус компани асуудал яривал бид ч бас хохирол асуудлаа ярина.

Ногоон автобус авахын тулд 130 тэрбум төгрөг урьдчилгаанд шилжүүлсэн байдаг. Бид 77 тэрбум төгрөгийнхөө авлагад Тэнүүн-Огоо ХК-ийн нэр дээр байгаа байгууламжийг зарж борлуулж, тус мөнгөөр нь нийслэл хохиролгүй болж, шинэ автобус худалдан авна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.