СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Яллагдагч нарын өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэв.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, Хөтөл “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан хэргээр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, Ц.Нанзаддорж, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч яллагдагч нарын өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа. 

Ингээд шүүх бүрэлдэхүүн тус саналыг хэлэлцэхээр түр завсарлав.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.