Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багийн нутагт энэ сарын 25-ны өдөр газар хөдөлжээ.

Тодруулбал, тус багийн “Дунд бух” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойш зүгт 213 км, сумын төвөөс баруун зүгт 41 км, Ө-50°34’12.0″, У-93°03’36.0″/ 09.25-ны өдрийн 01:22:07 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн аж.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 01:29 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.