СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-08-15

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ. Энэ жил 35,688 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоолол гарчээ.

Сурагчдыг "E-MONGOLIA" системээр бүртгэж эхлэх юм. Тус систем рүү нэвтрэн ороход таны харьяаллын дагуу нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тань аль сургуульд хамран сурах мэдээлэл нь гарч ирнэ.

Тодруулбал:

-E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
-Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
-"Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
-Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
-Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
-Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.