Англи хэлний олон улсын уралдаанд МОХС-ийн сурагчид амжилттай оролцов
БНХАУ-ын Шиамен хотод англи хэлний "World scholar's cup Global round-2023" тэмцээн энэ сарын 9-14-ний хооронд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 20 орны 1500 сурагч өрсөлдсөнөөс Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн 9В ангийн сурагч М.Цэлмэг, Д.Маралжингоо нар ахисан түвшинд өрсөлдөж Мэтгэлцээний төрөлд Д.Маралжингоо мөнгөн медаль, Шинжлэх ухааны төрөлд М.Цэлмэг мөнгөн медаль, мөн Ахисан түвшинд хоёулаа мөнгөн медаль, багаар ажиллах асуулт хариултын төрөлд алтан медаль тус тус хүртжээ.
М.Цэлмэг, Д.Маралжингоо нар нь 16-18 насны ангилалд өрсөлдөж ийм амжилтууд үзүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.