СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардид өнгөрсөн оны наймдугаар сард хэрэг нээжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаад буй Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг АТГ, цагдаагийн байгууллага өөрсдийн мөрдөн байцаах эрх хэмжээний хүрээнд шалгаж байгаа юм. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн тус сангийн үйл ажиллагааг шалгаад зөвлөмж хүргүүлж байж.

Тухайлбал, тус сангийн албан тушаалтнуудыг хэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг ажиллуулдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүн томилогдож, өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг, сургалтын төлбөрийн болон барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх асуудлаар эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулдаг, хууль зөрчиж суралцагчдын зээлийг чөлөөлүүлдэг, гадаадад сурч буй оюутны сургалтын төлбөрийг хувийнх нь данс руу шилжүүлдэг, мөнгө шилжүүлэхдээ нягталдаггүй гэх зэрэг зөрчил гарч байсан. Өдгөө албан тушаалтнууд хууль бус давуу байдал олгосон, эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, үгүйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм.

АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс л Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг шалгаагүй, түүнээс ч өмнө шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, . ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт зээлээр суралцсан бөгөөд юм. Зарим хэвлэлд бичсэнчлэн дөнгөж өчигдөр, өнөөдөр, өнгөрсөн долоо хоногт түүнд хэрэг нээгээгүй аж.

Үүнээс өмнө Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байсан, 2008 онд Австралийн Сиднейн их сургуульд сурахаар тус сангаас 47010 ам.долларын зээл авсан Пүрэвийн Лхагвасүрэнг АТГ-ын шалгаж, шүүхээр ял шийтгүүлж байсан юм. Тэрбээр хүүгийнхээ нэр дээр байгуулсан “Мосс” гэх компанид 129.8 сая, оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан 157 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгтээ 17.6 сая төгрөгөөр торгох ял авч байв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.