СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-14

Сэлэнгэ аймагт хачгаар дамжих халдварын сургалт болж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймагт хачгаар дамжих халдварын сургалтыг зохион байгуулж байгаа аж. Тодруулбал, хачгаар дамжих халдварт өвчний онош зүйн шинэ дэвшилтэт технологид суурилсан онош зүй, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт юм. 

Сургалтад 14 аймгийн Зооноз өвчин судлалын дарга, лабораторийн эмч, тархвар судлагч, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлагч нар болон эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм байна. Тус сургалтыг Сэлэнгэ аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хот дахь Өрхийн эрүүл мэндийн ба хүний нөхөн үржихүйн асуудлын эрдэм шинжилгээний төвтэй хамтран ОХУ болон Монгол Улсын хамтарсан мэргэжилтнүүдээр удирдуулсан “Хачгаар дамжих халдварын лабораторийн оношилгоо ба урьдчилан сэргийлэлт” сэдвийн хүрээнд онол, дадлагыг хослуулан явуулах аж.

Сургалт энэ сарын 13-16-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.