Иргэн: Утаанаас болоод хүүхдүүдээ өдрийн цагаар ч агаарлуулж чадахгүй, гэрт нь байнга байлгаж байна

Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд манай улсад томуу, томуу төст өвчин дэгддэг. Ялангуяа сүүлийн үед хүүхдийн ханиад томуу их байгаа учир хүүхдийн эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Бид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг 12 цагийн орчимд зорин очиход ачаалал ихтэй, бага насны хүүхдүүдээ тэвэрсэн эцэг эхчүүдээр дүүрэн байлаа.

Тэгвэл ихэнх эцэг эхчүүд утаанаас шалтгаалж, хүүхдүүдээ өдрийн цагаар ч агаарлуулж чадахгүй байгаагаа тоочиж байсан юм. Сургууль, цэцэрлэг амарсан энэ хугацаанд монгол аргаар буюу гэрийн нөхцөлд саримстай шөлтэй хоол, аарц, чацаргана түлхүү өгч, дархлааг нь дэмжиж байгаагаа ийн ярьж байв.

Иргэн:

-Эмнэлэгт хүүхдийн ор хүрэлцэхгүй байна.

Агаарын бохирдол, утаанаас болоод хүүхдүүдээ өдрийн цагаар ч агаарлуулж чадахгүй, гэрт нь байнга байлгаж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.