СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-02

🔴 Г.Занданшатар: "УИХ учрыг нь олно биз" гээд дутуу төслөө парламентын босго давуулан шиддэгээ боль

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Зөвшөөрлийг хуулийг дэмжиж байгаа ч гол хуулиа орвонгоор нь эргүүлж болохгүй. Хоёр сарын өмнө гаргасан хуулийн концепцийг дахиад өөрчлөх ёстой юм уу. Хууль чинь хэрэгжиж амжаагүй байна. Арай хариуцлагагүй байна. Зөвшөөрлийн хуулийг дэмжиж байгаа ч ингэж бужигнуулж болохгүй. Намайг ер нь хуультай холбоогүй юм асууж байсныг та мэдэхгүй байх шүү Г.Занданшатар дарга аа" хэмээн багагүй бухимдав.  

Энэ үеэр ажлын хэсэг буюу хуулийг өргөн мэдүүлсэн Засгийн газрын төлөөлөл болох Стандартчилал хэмжил зүйн газрын удирдлагууд тайлбар хэлж чадахгүй байсан тул "Хуулиа буцаан тат" хэмээн УИХ-ын дарга уурсав.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хууль санаачлагч дутмаг төслөө УИХ учрыг нь олно биз гээд парламентын босго давуулан шиддэгээ болих хэрэгтэйг сануулсан. Эрдэмтэн судлаа,ч салбар салбарын саналыг сайн авч шүүсийг нь шахаж бай гэж хэлсэн. 80 заалттай төсөлд 90 өөрчлөлт оруулж ирж байна. УИХ-ыг ацан шалаанд оруулж ирж байна. Хуулийн төслөө сайн шахаж байж оруулж ир. Стандартчиллын хууль 2023-01-01-ээс хэрэгжих ёстой учраас энэ 12 дугаар сардаа багтааж хэлэлцье. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.68.70

СТЗ ийн хууль

Зочин
1 жилийн өмнө
192.82.68.70

Энэ хуулийг шинэчлэх ажлын хэсэг муу ажиллаж, угаасаа чадвар сул, энэ салбарын мөн чанарыг ойлгохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй улсууд их оржээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.