СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-01

🔴 LIVE: Сэлбэ гол орчмыг сайжруулах 3.1 тэрбум төгрөгийн төсвийг эргүүлэн татав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн төсвөө эргүүлэн татахаар болжээ.

НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. НИТХ дахь МАН-ын бүлгээс Сэлбэ гол төслийн нэгжид зарцуулахаар төсөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ирэх оны төсвөөс Сэлбэ голын төслийн саналаа татаж байна гэж хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв. 

НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Сэлбэ гол төслийн нэгжид зарцуулахаар төлөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргасан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төсвийн төслөөс саналаа эргүүлэн татаж байна.

Үүнээс гадна Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир төсвийг нь бууруулахаар боллоо.

Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой шүүмжлэл, нийгмийн хэлэлцүүлэг болсон. Тиймээс Сэлбэ гол төсөл ямар учиртай байсан талаар мэдээлэл хүргэх нь зүйтэй байх.

2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая доллароор Сэлбэ голыг тохижуулах, урсцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл. Үүнд санхүүжилт хийхээр тохиролцсон байдаг. Нийслэлийн Засаг даргын зүгээс уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хотын даргын зүгээс Сэлбэ голын урсцыг сайжруулахын тулд дунд нь гурван байршилд томоохон цөөрөм байгуулбал агаарын чийгшил, ундны усны нөөцөд ач холбогдол өгөх учраас төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд НЗДТГ-аас төслийн нэгж байгуулах сонгон шалгаруулалтыг зарлахад иргэн Б.Цэцэг шалгарч, түүнийг Сэлбэ гол төслийн удирдагчаар томилсон байдаг. Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн төслийг удирдаж байна хэмээн шүүмжилж байгаа учир энэхүү тайлбарыг хэлж байна гэв.

Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Төслийн нэгжийг татан буулгах эсэхийг тус яам шийднэ, Хотын дарга дангаараа шийдэх боломжгүй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.