СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бээжин хотноо "Монголын соёлын долоо хоног"-ийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Монгол Улсыг гадаад улсад сурталчлах, цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг дэмжих зорилтын хүрээнд “Монголын соёлын долоо хоног” арга хэмжээг Бээжин хотноо Монгол Улсын ЭСЯ-ны “Соёл, мэдээллийн төв”-д 2022 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал нээж үг хэлжээ. Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид цахимаар мэндчилгээ дэвшүүлж, морин хуурын дөрвөл, хөөмий болон цамын бүжгийг сонирхуулсан байна.

Үзэсгэлэнгийн үеэр монгол үндэсний уламжлал, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг олон нийтэд танилцуулна. Мөн Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, монголч эрдэмтэн судлаачдын уулзалтыг зохион байгуулах юм.

Энэхүү цуврал арга хэмжээнд Хятадын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, иргэд, гадаадын 200 орчим дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, тус хотод оршин суудаг монгол иргэд оролцож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.