СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс огцорчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалаасаа огцрохоор шийдвэрлэснээ өнгөрөгч пүрэв гарагт зарлажээ. Тус улсын 56 дахь Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа ердөө 45 хоногийн дараа огцорч буй тэрээр Их Британийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд төрийн эрх барьсан удирдагч, мөн сүүлийн хэдэн жилийн дотор ажлаа өгөхөд хүрсэн Консерватив намын гурав дахь Ерөнхий сайд болоод байна.

Хатагтай Трасс Шадар сайд Терез Коффи, намын дарга Жейк Берри болон Консерватив намын Парламентын гишүүдийн 1922 оны хорооны дарга Грэм Брэди нартай "Даунинг-стрит 10" өргөөндөө уулзсаныхаа дараа олон нийтийн ийнхүү мэдэгдэл хийжээ. Тэрээр анх Ерөнхий сайдын суудалд очихдоо бага татвартай, өндөр өсөлттэй эдийн засгийг бий болгох зорилготой байсан ч "Нөхцөл байдлыг харгалзан Консерватив намаас сонгогдохдоо хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсноо би хүлээн зөвшөөрч байна. Тиймээс миний бие намын удирдагчийн албан тушаалаасаа огцрох болсноо Эрхэм дээдэс III Чарльз хаанд мэдэгдсэн" хэмээжээ.

"1922" хороо болон Консерватив намын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг хэрхэн сонгохыг шийднэ гэж зарласан ч сөрөг хүчний намууд Консерватив намыг засаглах бүрэн эрх байхгүй гэж үзэн, нэн даруй бүх нийтийн сонгууль зохион байгуулахыг шаарджээ.

Лиз Трассын хэрэгжүүлсэн Засгийн газрын эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд татварыг их хэмжээгээр бууруулсан нь зах зээлийг огцом хямрааж, фунт стерлингийн ханшийг хамгийн доод хэмжээндээ унахад хүргэсэн. Ард иргэдийн дургүйцлийг хүргэхийн зэрэгцээ Парламентын бараг бүх гишүүнийхээ итгэлийг алдсан хатагтай Трасс хоёр гол сайдаа халсан ч өөрөө огцрохгүй гэж мэдэгдээд байсан билээ.

Эх сурвалж: The Guardian, AP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.