СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Турк Улстай архивын салбарт хамтран ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

“Монгол Улсын Архивын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Төрийн архивын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны протокол”-д Монгол Улсын Архивын ерөнхий газрыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, БНТУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Төрийн архивын ерөнхий газрын дарга Угур Унал нар 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Анкара хотноо гарын үсэг зуржээ.

Энэхүү баримт бичгийг байгуулснаар архивын сан хөмрөгөө баяжуулах судалгаа, шинжилгээний ажил зохион байгуулах, цахим болон орчин үеийн дэвшилтэт технологи, сэргээн засварлалт зэрэг асуудлаар харилцан туршлага судлах боломж нээгдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.