БИЧЛЭГ: ОХУ Гүржийн хил дээр цэргийн дайчилгааны төв байгуулна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа орос эрчүүд эх орноосоо дүрвэн гарахыг завдаж, хилийн боомтууд дээр урт дараалал үүсгээд байгаа билээ. Тэгвэл орос иргэд визгүй гарах боломжтой цөөн орны нэг Гүрж улстай хил залгаа нутагт дэвсгэрт цэргийн дайчилгааны төв нээнэ гэж Кремлийн эрх баригчид мэдэгджээ.

Верхний Ларс боомтоор гарч байгаа орос иргэд Украины эсрэг дайнтай санал нийлэхгүй байгаа ч ОХУ дахь өргөн хүрээний хэлмэгдүүлэлтийн улмаас хүчгүйдэж, дүрвэхээс өөр сонголтгүй болсноо "BBC" агентлагийн сурвалжлагчид хэлж байжээ. Тэгвэл тус боомт байрлах ОХУ-ын Умард Осетийн Бүгд Найрамдах Улсын Дотоод хэргийн яам ба цэргийн дайчилгааны төвийг "нэн даруй" нээнэ гэжээ.

R5C3G3AGZAGL7JUJXET4L6LJEA

Түүнчлэн ОХУ-ын хил залгаа Монгол, Казахстаны боомтууд дээр ч мөн урт дараалал үүсээд байгаа билээ. Тэгвэл Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрөгч мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ "найдвар тасарсан нөхцөл байдлаас" зугтаж буй оросуудын аюулгүй, сайн сайхан байдлыг хамгаалахаа амласан. Харин юм.

Ерөнхийлөгч Путин энэ сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу 300 мянган нөөц цэргийг дайчилна гэж хэлсэн ч яг үнэндээ энэ тоог нууцалсан бөгөөд нэг сая хүртэлх хүнийг цэрэгт татаж болзошгүйг сөрөг хүчний хэвлэлүүд сэрэмжлүүлсэн. Үүнээс хойш Орос даяар эсэргүүцлийн жагсаалууд дэгдээд байгаа ба албаныхан одоогоор хоёр мянга гаруй иргэнийг саатуулаад байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.