СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: 2022 оны Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтын хуваарь

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн хүрээнд 2022 оны Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтын хуваарийг танилцуулав.

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалт 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  2 давхарт шалгалтын  (CBT) танхимд явагдана.

Энэ жилийн хувьд Коронавирусийн (COVID-19) халдварын нөхцөл байдлыг харгалзан үзээд ур чадварын шалгалтыг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэнээс тухай тухайн үед нь өнгөний харалган гэх мэт биеийн ерөнхий үзүүлэлтийг шалгаж хялбаршуулан авахыг мэдэгдэж байна.

Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг ЭНДЭЭС харна уу.

Мөн бүртгэл хийлгэсэн иргэний бүртгэлтэй утасны дугаарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мессэж илгээгдэх болно.

Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд:

  • БНСУ-ын Хөдөлмөр, эрхлэлт хөдөлмөрийн яамнаас Монгол улсаас сонгож авах хүний тоог 500 хүнээр нэмсэн тул 2022 оны шалгалт өгч 110-аас дээш оноо авсан иргэдээс 855 иргэнийг онооны дарааллаар сонгон шалгаруулж авах тул Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтандаа сайн бэлтгэн ирнэ үү.
  • Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.
  • 09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.
  • Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
  • Ковид-19-ын халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн нь шалгалт өгөх өдрөөс өмнө урдьчилан эмнэлэгийн магадлагааг өгсөн тохиолдолд зөвхөн хүсэлт хүлээж авах бөгөөд бүх шалгалт явагдаж дууссаны дараа тухайн иргэдээс зөвхөн нэг удаа нэмэлт шалгалт авна.

Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2022 оны 10 дугаар сарын 07-нд зарлана.

Эх сурвалж: ХХҮЕГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.