СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-07

Гэрээт байгууллагын такси зам хаасан чиглэлд ч зорчино

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэн орчим болон Таван шарын дөрвөн түр зогсоолоос Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг найман аж ахуйн нэгжийн 383 такси иргэдэд үйлчилнэ.

Албан ёсны гэрээт байгууллагын таксинууд зам хаасан чиглэлд үйлчлэх бөгөөд эрх авсан 180 такси байгаа аж. 

Такси үйлчилгээний зогсоолууд:

  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, “Хурд” хорооллын хойд зогсоол;
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, “Ж” зогсоолын баруун талын зогсоол
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, Наадам центрийн баруун талын зогсоол,
  • Таван шарын хойд автобусны зогсоолын зүүн талаас албан ёсны гэрээ бүхий компанийн таксинууд үйлчилгээ үзүүлэх юм байна.

.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.