?LIVE: О.Баасанхүү: УИХ дахь АН-ын бүлэг тарах гэж буйг УИХ-ын дарга уншиж, танилцуулах үүрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн даргаасаа чөлөөлөгдөж буй талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа. 

АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү: 

-УИХ болон МУ-ын Үндсэн хуулинд зааснаар ялсан нам засгийн газар байгуулах, 8-аас дээш суудал авсан тохиолдолд бүлэг байгуулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ эрхийн хүрээнд Ардчилсан нам 11 хүнтэй бүлгээ байгуулж байсан. Харамсалтай нь, тухайн үед гурван гишүүн намын дүрэм, журмыг зөрчиж байсан учир энэ талаар УИХ-ын даргад тавдугаар сард мэдээлэл өгсөн. Тэгэхээр Ардчилсан нам найман гишүүнтэй болсон гэсэн үг.

Харин .

Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг хэсэг бүлэг хүмүүс дахин бүлэг байгуулах боломжгүй. Хууль буцаан хэрэглэгдэх боломжгүй учир 2024 оны парламентаас хэрэгжих нь ойлгомжтой болж байна. Үүнийг улс төрийн түүх давтагдаж байна гэж харж байна. Түүнчлэн АН-ын Их хурлыг маргааш буюу долдугаар сарын 2-нд зохион байгуулна. Хурлаар УИХ, ЗГ-ын гишүүдийн асуудал болон АН-д үүсээд буй УДШ-ийн дүрмийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ" гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.