АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-11

🔴LIVE: Б.Жавхлан: Хөгжлийн банк Самурай бондыг төлж чадахгүй бол Засгийн газар төлнө

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газраас нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкны асуудалд гол анхаарлаа хандуулсан. Хөгжлийн банкны чанаргүй зээл 201 тэрбум төгрөгөөр төлөгдсөн. Мөн "Кью Эс Си"  компаниас өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг төлөхөө мэдэгдсэн. Ингээд нийтдээ 261 тэрбум төгрөгийн зээл төлөгдөх нөхцөл бүрдсэн.

Хөгжлийн банканд 2023 оны хоёрдугаар сард төлөх 500 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөг, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30 тэрбум иений өр 713 тэрбум төгрөгийн өр байна. Үүнээс Самурай бондыг онцгой анхаарах ёстой. Энэ бол Засгийн газрын баталгаатай.

Хэрэв Хөгжлийн банк өрөө төлж чадахгүй бол Засгийн газраас төлнө. Иймд чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх шаардлага үүссэн. Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй байсаар арванхоёрдугаар сарын 31 гэхэд тайлан муу гарвал Хөгжлийн банкийг татан буулгана.

Энэ жил чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэхээр ажиллаж байна. Одоогоор цугларсан 260 тэрбум төгрөг нь Самурай бондын 37 хувьд нь хүрнэ. Энэ жилдээ чанаргүй зээлийн 800 тэрбум төгрөгийг төлүүлэх төлөвлөгөөтэй байна. "Кью Эс Си", Хөтөлийн чанаргүй зээл 490 тэрбум байна.

Цаашид Хөгжлийн Банк маш хариуцлагатай байж, хуулиа баримталж ажиллах ёстой. Өөрийн гэсэн хуультай институц тул ил тод, нээлттэй байж, чанаргүй зээл зэрэг асуудлыг гаргаж болохгүй. Саяхан Олон Улсын Валютын Сангийн төлөөлөл манай улсад ажиллахдаа Хөгжлийн Банк ийм байдалтай ажиллавал татан буулгасан нь дээр гэсэн. ОУВС ингэж хэлж байна гэдэг нь хөрөнгийн зах зээлд ийм мессеж очих эрсдэлтэй. Иймээс энэ онд балансаа сайжруулахын төлөө хичээж ажиллах зайлшгүй шаардлагатай юм гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.46.227

Тэр үeд ямар засгийн газар байж баталгаа гаргаж Самурай бонд авсан юм. Тэр засгийн газрын нөхдүүдээр төлүүлэх хэрэгтэй. Нэг хэсэг нь бонд авч таргалаад нөгөө хэсэг нь баасыг нь цэвэрлэх гэж юү байдгийн. Засгийн газар төлнө гэдэгчинь бид татвар төлөгчид л төлнө гэсэн үг шүү дээ

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.