СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СӨРӨГ ТАЙЛБАР: ЦЕГ-ын дарга Ж.Болд, ШШГЕГ-ын дарга Д.Загджав нарын хэн нь худалч вэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав нар нэг нэгнийгээ эрс үгүйсгэсэн зөрүүтэй мэдээлэл өгснийг “Сөрөг тайлбар” онцолж байна.

ЦЕГ-ын дарга Ж.Болд 2021 оны аравдугаар сарын 06-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлах үедээ “Эрүүгийн болон Зөрчлийн хэргээр шалгагдаж буй Д.Монголхүү гэгчийг хойшлуулашгүйгээр дайчлан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулсан байх үед түүний найз нөхөд нь дайрч орж, хүч хэрэглэн авч явсан” хэмээн мэдэгдсэн.

Харин тэгвэл ШШГЕГ-ын дарга Д.Загджав өнөөдөр “ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих байрнаас хэнийг ч бид алдаагүй. Д.Монголхүү гэгчийг алдаж явуулсан зүйл огт байхгүй” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдлээ.

Үүнээс үзвэл эрс тэрс байр суурь илэрхийлсэн дээрх хоёр байгууллагын даргын аль нэг нь худал хэлсэн болж таарч байна. Харин хэн нь худал хэлж, ард иргэдийг төөрөгдүүлээд байгаа нь тун удахгүй тодорхой болох биз ээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.