АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 3 хоногийн өмнө

Тариаланчдаас улаанбуудайг хямдаар авч байгаагийн буруутан нь хэн бэ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 хоногийн өмнө

Тариалан эрхлэгч Л.Цандэлэг өчигдрийн “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа “Тариаланчдаас нэг тонн улаанбуудайг 650 мянган төгрөгөөр авна гэж тариф тогтоосон. Энэ тарифыг “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн анх тогтоосон. П.Цэнгүүн хамгийн бага үнэ хэлснээс болж, “П.Цэнгүүн ийм үнэтэй авч байгаа учраас бид ч гэсэн тэр үнээр авна” гэдэг байдлаар гурилын үйлдвэрүүд хандаж байна. Тариаланчид хийж бүтээснээсээ доогуур үнээр яаж борлуулалт хийх юм бэ.

Ер нь Монголын газар тариалангийн улаанбуудайг дөрвөн гэр бүл 30-аад жил атгаж байна. “ байдаг.

Улаанбуудайг тонн тутмыг нь 650 мянгад худалдаж авна гэдгийг тариалан эрхлэгчид эсэргүүцэж, ОХУ-аас худалдан авсан улаанбуудайтай адил үнээр буюу 800-900 мянган төгрөгөөр авах ёстой гэж үзэж байна. Ингэж гэмээн тариаланчид хийсэн бүтээсэнтэйгээ тэнцэх үр ашгийг хүртэнэ хэмээн тэд ярьж байна.

Харин .

Нөгөөтэйгүүр, гурилын үйлдвэрлэл эрхлэгчид “Энэ жил ургац сайн, нийлүүлэлт ихтэй жил байна. Мөн гурилын үйлдвэрүүд өнгөрсөн оны буудайн үлдэгдэлтэй байна. Л.Цандэлэг нарын тариалан эрхлэгчид мэдээж хураасан буудайгаа үнэ хүргэж зарахыг бодож байгаа. Ер нь бол зах зээлийн нийлүүлэлт, эрэлтийн зарчмаар 650 мянга гэсэн үнэ тогтсон” хэмээн ярилаа.

Зах зээлд төр хэт хутгалдан оролцсон гэдэг нь өнгөрсөн жил ОХУ-аас 200 мянган тонн буудай оруулж ирснийг цаагуураа хэлж байгаа аж. Жил бүр эрх баригчид “Гурилын дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах улаанбуудай хураан авлаа” хэмээн нэг талаар бахархалтайгаар, нөгөө талаар ард түмнээ “хошгоруулсан” байдлаар хэлдэг болсон. Гэвч . Зах зээлийн хуулиараа бол тэрхүү 200 мянган тонн буудайг авах хэрэггүй байсан гэдэг санааг тэд хэлэхээ мартсангүй. 

Үүнээс үүдэн энэ жилийн дотоодоос хураан авч байгаа 600 мянган тонн улаанбуудай /ХХААХҮЯ-ны мэдээллээр 560 мянган тонн/-н дээр ОХУ-ын 200 мянган тонн нэмэгдсэнээр эрэлт хэвийн байхад нийлүүлэлт нэмэгдэж, нэг ёсондоо тариа буудай маань агуулах савандаа багтахаа больжээ. . Энэ бол яалт ч үгүй ХХААХҮЯ-ны бодлого тодорхойлогчдын харалган, “зах зээлд төр хэт хутгалдан орсны” нэгэн жишээ болж байна.

Энэ жилийн хувьд бодлого тодорхойлогчид “улаанбуудай экспортолно” гэх ахицтай зүйл амнаас нь унах болсон. Дорнод зэрэг Улаанбаатараас хол, БНХАУ-ын хилтэй ойрхон тариалан эрхлэгчдийн улаанбуудайг эхний ээлжинд экспортлох эрх өгөхгүй бол шатахуун, тээвэр өндөр болсон энэ үед Дорнодоос ачуулсан будаа Улаанбаатарт алт болоод ирэх цаг ойрхон болоод байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 хоногийн өмнө
66.181.161.85

ХХААХҮ-ийн сайд Мэндсайхан гэж гүнжийн өвчтэй танхилуун бацаан энэ салбарыг ойлгохгүй, мэдэхгүй байж цээжээ дэлдэж худлаа мэдэмхийрснээс болж дээрх байдалд хүрлээ. Алив тэр биржээр борлуулаад алаад өгдөг баатар

Зочин
3 хоногийн өмнө
103.212.118.50

Гадаадад экспортлох талаар төрөөс зохицуулж өгөх нь чухал. Хамгийн гол нь импортоор авдаг үнээрээ экспорт хийх хэрэгтэй.

Зочин
3 хоногийн өмнө
202.9.41.30

Цэнгүүн нь арай зөв хэлж дэ гэж бодож байна

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.