СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-11

Т.Доржханд: Нөхөн сонгуулийн үр дүнд бид харамсаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт нөхөн сонгууль өчигдөр болсон ч саналын ирц 50 хувьдаа хүрээгүй учир дахин санал хураалт явуулахаар болсон билээ. СХД-т болсон сонгуулийн үр дүнгийн талаар ХҮН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХҮН-ын дарга Т.Доржханд: Өчигдөр УИХ-ын хоёр тойрог дээр нөхөн сонгууль болсон. Нөхөн сонгуулийн үр дүн харамсаж байна. Санал өгөх ёстой иргэдийн 40 хүрэхгүй хувь саналаа өгсөн байна. Хэнтий аймагт бүр 34 хувийн ирцтэй байна. Сонгуулийн ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн. Эрх баригчид машин, машинаар иргэдээ зөөж, дүүрэг хороодын бүх ажилтан албан хаагч, төрийн өмчийн компаниудыг ажиллуулсан мэдээлэл манай намд ирсэн. Өчигдрийн сонгуулийн үр дүн тодорхой байна.

Иргэд ардчилсан сонгуульд орохгүй, сонголтоо хийхгүй гэж байна. Энэ бол эрх баригч болон намуудад өгч байгаа том сануулга гэж харж байна.

. Бусад намынханд ч мөн том сануулга боллоо. Бодит байдал ийм байна. Иймд бид нар сонгуулийн саналын үр дүнг бурууг хэн нэгнээс хайхгүй, харин дүгнэлт хийх ёстой. Улс төрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Мөн сум, дүүрэг, баг, хороог иргэдээс хол байлгахыг уриалж байна. Өнөөдөр хэн ялах нь чухал биш, ардчиллаа хангах нь хамгаалах нь зөв юм. ХҮН, Ардчилсан намын саналыг хуваалаа гэж шүүмжилж байна. АН-ынхан та нарт хэлэхэд та нарын саналыг хуваагаагүй. Та нар нам шигээ нам байгаач. .

Монголын ардчиллыг хамгааллын тулд дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэдгийг эрх баригч нам болон бусад намуудад уриалж байна.

  1. Сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд тусгаж, нийт мандатын 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй
  2. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас гарах боломжийг олгох хэрэгтэй
  3. Сум, дүүрэг баг хороог улс төрөөс ангид байлгаж, иргэдээс шууд сонгодог болох

Өнөөдөр хэн ялах нь чухал биш гэхдээ ардчилал бидэнд асар их үнэ цэнэтэй. Ардчиллаа хамгаалж үлдэхийн тулд ардчилсан сонгууль нь зөв бөгөөд шударга, иргэд нь идэвхтэй оролцдог байх ёстой.

Нэр дэвшигч Б.Найдалаагийн ерөнхий менежер "СХД дээр сонгууль болсонгүй. . Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон. 
СХД монгол төрийн бүтэц бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг намын төлөө ажилласан. Өчигдөр улайм цайм хууль бус үйлдэл гараад цагдаа дуудахад арга хэмжээ авах биш, гал унтраах төдий ажилласан. 
Багш нар, эцэг, эхчүүд рүү мессеж бичсэн байгаа юм. Хорооны ажилчид мөн иргэдийг заналхийлсэн байна. Монгол Улсад ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд иргэний үүрэг хариуцлагаараа сонгуульд оролцсон ахмадуудад баярлалаа. Залуус саналаа өгөөгүй харамсаж байна. Хуулиараа очоод хэнийг ч сонгохгүй "цагаан сонголт" хийх эрх нь та нарт байсан. Залуучууд та бүхэн бидний төлөө ХҮН төлөө биш өөрсдийнхөө төлөө ирэх долоо хоногт саналаа өгөх ёстой шүү" гэлээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 жилийн өмнө
183.177.97.70

Ойчсон бөхөд шалтаг мундахгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.