Б.Энхтайван: Э.Цэндбаатарт Киргизстан Улс санал тавьсан эсэх нь өдөр тодорхой болно

МУГТ Э.Цэндбаатарт тун удахгүй болох гэж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө нэрийн өмнөөс тулалдуулах саналыг Киргизстан Улс тавилаа гэх мэдээллийг time.mn сайт олон нийтэд анх хүргэсэн.

Уг мэдээллийг МУГТ Э.Цэндбаатараас тодруулах гэсэн боловч тэрбээр утсаа салгасан байв.

Харин түүний багш Баянгол спорт хорооны дасгалжуулагч Б.Энхтайвантай утсаар холбогдон тодруулахад “. Ийм санал тавьсан гэж Э.Цэндбаатар надад хэлээгүй. Бид хоёр удахгүй уулзахаар товлосон байгаа. Тэр уулзалтын үеэр бүх зүйл тодорхой болох байх” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.