Зорчигч тээврийн завь осолдож, 30 гаруй хүн сураггүй болжээ

Энэтхэг улсын Ассам мужийн Брахмапутра мөрөнд зорчигч тээвэрлэж байсан завь, өөр нэг усан завьтай мөргөлдөж осолджээ. .

Осол гарч, зорчигчдын завь хөмөрсний дараа орон нутгийн иргэд аврах ажиллагаанд тусалсан байна. Нутгийн цагдаагийн газар иргэдийн тусламжтайгаар олон хүнийг аварч чадсан гэжээ.

Жорхат хотоос ирж байсан завь эсрэг урсгалд явж байсан завьтай мөргөлдсөн осол лхагва гарагийн 16:30 минутын үед болжээ. Ерөнхий сайд Нарендра Моди зорчигчдыг аврахын тулд боломжтой бүх хүчин чармайлтаа ашиглана гэж жиргэсэн байна.

Assam ferry capsizejpg

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.