ОХУ шатахууны экспортоо зогсоожээ

ОХУ-ын эрх баригчид шатахууны экспортоо тэг болгож бууруулсан гэж тус улсын Шадар сайд Александр Новак өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ. Мөн үүнийг компаниудад ямар ч хориг тавихгүйгээр гүйцэтгэсэн болохыг онцолсон байна.

Тэрээр "Бид экспортыг бараг тэг болгож бууруулсан хэдий ч ямар нэгэн хориг тавиагүй.

Үүний үр дүнд энэ намар тус улсад шатахууны үнэ өсөх эрсдэл гарахгүй гэж Оросын Засгийн газар үзэж байгаа бөгөөд зах зээл эргэн сэргэж, тогтворжих хандлага харагдаж байгааг Новак тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.