? LIVE: Жолооч нар Torguuli.mn-нд харагдаж байгаа мөнгөн дүнг бүтэн төлөх ёстой

Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2017 оноос хойш эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан хэрэв 10 сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй байхыг анхаарууллаа. 

Жолооч таны торгуулийн 50 хувийг хасаж, https://torguuli.police.gov.mn/ байршуулсан тул уг харагдаж байгаа торгуулийн мөнгөн дүнг нийтэд нь тушааснаар өршөөлийн хуульд хамрагдах боломжтой.

. Өнөөдрийн байдлаар 8800 жолоочийн зөрчлийн оноог сэргэжээ. 

Жолоодох эрх сэргээх ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нийт 67481 жолоочоос Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудаар эрх хасагдсан, .

238909848 2103541669786578 2279283460749553761 n

Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1, 14.7.3.2, 14.7.13, 14.7.30, 14.7.32 дах заалтуудыг тус тус зөрчиж, . Мөн Бэлэн бус торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн гурав дахь хэсэгт торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан.

2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24.00 цагаас өмнө төлбөрөө төлөөгүй нийт хоёр сая 879 мянга 186 удаагийн торгуулийн мэдээллээс өршөөлд хамрагдахгүй 20611 удаагийн торгуулийг хасч, хоёр сая 804 мянга 815 удаагийн торгуулийн 50 хувийг, торгох шийтгэл оногдуулсан нийт 53760 удаагийн торгуулийн зөрчлийн оноог сэргээжээ. 

239373960 2106950242779054 1084945201323529899 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.