Баянзүрх дүүрэгт 3,057 гэрэлтүүлэг суурилуулах ажлыг хэрэгжүүлж байна

Баянзүрх дүүргийн нийт 17 хороонд 3,057 гэрэлтүүлэг хийх ажлыг 5 дугаар сарын 19-нөөс эхлэн хэрэгжүүлж, гэрэлтүүлгийг үе шаттайгаар шинээр суурилуулж байна.

Уг ажлын хүрээнд эхний ээлжид 5, 9, 23, 28 дугаар хороонд гэрэлтүүлэг угсарч байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай байгаа юм.

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон бусад гишүүдтэй уялдаа холбоотой ажиллаж чадсаны үр дүнд гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн "Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх"-ийг хэрэгжүүлж байгаа аж.

Гэрэлтүүлгийн хувьд сүүлийн үеийн технологи бүхий эрчим хүчний зарцуулалт бага, гэрэлтүүлэх чадал өндөртэй бөгөөд шинэлэг загвартай аж.

220572483 309605204234494 2239626166934997307 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.