СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Токио-2020" олимпын тасалбарт 40,000 ам.доллар зарцуулсан эрэгтэй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Казунори Такишима сүүлийн 15 жилийн турш бүх Олимпын наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрт аялж, Японы баг, тамирчдаа дэмжсээр ирсэн аж. Тэгвэл түүний төрсөн хот болох Токиод тохиох энэ удаагийн зуны олимпыг үзэх нь түүний хамгийн том мөрөөдөл байсан хэдий ч коронавирусийн цар тахлын улмаас энэхүү мөрөөдөл нь дуусгавар болжээ.

Тэрээр "Токио-2020" олимпын үеэр аль болох олон арга хэмжээг үзэгчийн суудлаас үзэх зорилготой байсан аж.

Такишима энэ талаар "Үүнд итгэмээргүй их цаг хугацаа, хүчин чармайлт, хүсэл тэмүүлэл шаардагдсан. " хэмээн "CNN" агентлагт ярьжээ.

гэж тооцоолоод байсан аж. Харамсалтай нь, одоо Такишима худалдаж авсан тасалбаруудаа буцаахаас өөр аргагүй болсон билээ. 

Тэрээр "Одоо би уйтгар гунигаар л дүүрэн байна. Би тасалбаруудаа харах бүртээ уйлдаг. Үнэхээр харамсалтай байна" хэмээсэн юм.

Тухайн үед тэрээр 2006 оны Торино Олимпын наадмын тасалбарыг шууд худалдаж авч байсан аж.

Энэ талаар тэрээр "Би тэр уран гулгалтын тэмцээнийг үзэхдээ хүлээлт багатай байсан. Гэхдээ Шизука Аракава алтан медаль хүртсэн тэр мөч надад маш их урам зориг хайрласан бөгөөд би тэр цагаас хойш Олимпын наадам үзэх дуртай болсон. Тамирчдын хүчин чармайлт, хүсэл эрмэлзэл намайг Олимпын наадмыг үзэхэд хүргэдэг.

Энэ удаагийн Зуны олимпын наадам үзэгчгүй болох бөгөөд тэмцээнийг зөвхөн хэвлэл мэдээллийн ажилтнууд болон зарим төлөөлөгчид үзэх боломжтой билээ.

бөгөөд Токио хотод бүртгэгдэж буй өдөр тутмын шинэ тохиолдлын тоо мянга даваад байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.