СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-02

🔴 LIVE: Төв талбайд "YESNAADAM", "NONAADAM" гэх хоёр жагсаал өрнөлөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монголын морин спорт уяачдын холбооноос баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, Төв талбайд морьтойгоо ирж жагсаал хийлээ. УОК-ын өчигдрийн хуралдаанаас цахим наадмыг цуцлах эсвэл наадам тэмдэглэхийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ асуудлыг Засгийн газар өнөөдөр хуралдан шийдвэрлэхээр болсон юм. Тус холбооноос цахим наадмыг зохион байгуулахыг хүсэж, шаардах бичиг хүргүүлжээ. Шаардлагын бүрэн эхийг энд дарж уншина уу. 

Жагсаалд оролцож буй уяачдын зүгээс "Дайны үед ч наадам хийж байсан. .

Наадам энэ жил зохион байгуулахыг шаардаж байна. Шийдвэр гаргагчид нэгэнтээ шийдвэр гаргачихаад эргэж буцаж байгаад харамсаж байна. Уяа сойлгонд их хэмжээний мөнгө, хөдөлмөр зарцуулсан. Наадам бол өв соёл учраас энэ жил өнжиж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.

"167 сум 17 аймаг улс орон даяар наадмаа хийх саналыг манай холбоонд ирүүлсэн. Иймээс наадам зохион байгуулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна" гэсэн мэдээллийг Морин спорт уяачдын холбооноос өгөв.

Тэгвэл өнгөрсөн тав дахь өдрөөс NONAADAM, ТЭВЧЭЭР ТАСАРЛАА гэх уриан дор залуучууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа. Өнгөрсөн өдөр маш олон залуучууд Төв талбай дээр ирж үзэл бодлоо илэрхийлсэн юм. Уяачдын эсэргүүцлийн хажуугаар дээрх залуус бас өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн төв талбай дээр суулт зарласан байлаа.

Төрийн удирдлага буруу болохоор монгол хүмүүс энд үзэл бодлоороо хоёр хуваагдаж байна

Хүн болгон өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.. Энэ хүмүүсийн ойлгохгүй байгаа зүйл бол залуучууд та нар болохгүй байна, өв уламжлалаа доошоо хийлээ гэж байгаа. Бид нар доошоо хийсэндээ биш олон нийтийг бодож байна.

Монголын нийт хүн амын хэдэн хувь нь малчин, хэдэн хувь нь хотод амьдарч байгаа билээ. Төр засаг буруу шийдвэр гаргасны улмаас энд сууж байна. Хэрвээ төр засаг Ковидын эсрэг зөв шийдвэр гаргасан бол энд жагсахгүй.

Жагсаал гэдэг чинь сайхан ч зүйл биш. Гэвч үзэл бодлоо илэрхийлсний төлөө дайралт ирж байна. Монголоо алдсан гэж байна. Энд байгаа залуучуудаар бахархаж байна. Наадмаа өнжлөө гээд Монгол өв соёлоо мартахгүй. Цар тахлыг дармаар маань хүүхэд, залуус бид сурч, хөдөлмөрлөмөөр байна хэмээн залуучууд үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.84.198

Naadam temdeglene geed bgaa maltai garuudaa ta nar amid mori hujaaruu garj bxad xaana bsan be amid moriig hujaa nar zui busaar nydalj amidaar n shataaj bxad ta nar xaana bsan be xudlaa mal mallsan xumuus buur sanaa suutsan naad naadmaas chni bolj xden xuuded bertej gemtex bol xden xun covid tusax bol uxex bol

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.67

Залуус зөв ярьж бнаа энэ үед олноороо бөөгнөхгүй бх н зөв шүү

Zochin
2 жилийн өмнө
203.91.115.52

Tiimee, ersdeluig tootsoj naadmiig hoishluulah n yaj ch bodson zuv! Zaluuchuud zuv bna. Eruul mend, Bolovsrol ireedui shuu. 1 jil mori uralduulsangui geed Uls ornii hugjil, ireedui muudahguil bh!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.