СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-13

🔴 LIVE: ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр:

Сүүлийн 24 цагт 10400 хүнд шинжилгээ хийснээс 2188 хүнд коронавирусын халдвар илэрлээ. Ингэснээр нийт 76084 тохиолдол боллоо.

2188 тохиолдлын 2181 нь дотоодын халдвар, 7 нь эмнэлэгээс шалтгаалсан халдвар байна. Улаанбаатар хотод 1498, хөдөө орон нутагт 683 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 хоногт нас баралт 10 бүртгэгдлээ. Улсын хэмжээнд коронавирусын халдвараар нийт нас баралтын тоо 361 боллоо.

Эдгэрсэн 496 болж нийт 56947 хүн эдгээд байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8538 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөрийн байдлаар 600 гаран хүнийг эмнэлэгт ор гарган хэвтүүлсэн. Ор гаргах хүчин чадал хүнд байгаа. Тэгэхээр хөнгөн хэлбэрийн туссан хүн гэрийн хяналтад байж, өрхийн эмчийнхээ зөвлөгөөг сайн дагахыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.