СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын сөрөг хүчний удирдагчаар 36 настай И Жүн Сок сонгогджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох "Ардын хүч" намын тэргүүнээр 36 настай улстөрч И Жүн Сок сонгогджээ. Ингэснээр тэрээр тус улсын томоохон намуудын түүхэн дэх хамгийн залуу удирдагч болж байгаа юм.

болох нь өнөөдөр буюу 6 дугаар сарын 11-ний өдөр баталгаажсан байна. "Ардын хүч" намын гишүүд ба иргэд өнгөрөгч даваа гарагаас пүрэв гарагийн хооронд цахимаар болон утсаар саналаа өгсөн аж.

Тус улсын хамгийн том консерватив намын шинэ даргыг намын их хурлаар албан ёсоор зарласан бөгөөд тэрээр үүрэгт ажилдаа шууд орон, хоёр жилийн турш намаа удирдах юм.

Тэрээр тухайн үед 26 настай байсан аж.

Парламентын гишүүнээр ажиллаж байгаагүй тэрээр намын дарга болохоор өрсөлдөж эхлэхэд хэн ч түүнийг ялалт байгуулна гэж төсөөлөөгүй юм.

Гэвч түүний нэр хүнд хурдацтай өсөж, олон нийтийн санал асуулгыг тэргүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр зохион байгуулсан намын даргын анхан шатны сонгуульд ялалт байгуулсан байна. Ингээд  билээ.

Түүний ялалт нь сонгогчид консерватив намыг шинэчлэх хүсэлтэй байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.