СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-17

LIVE: Иргэн О.Мөнхтөр: Ямар ч камерын бичлэг баримтгүй, идэж байгаа хоолыг маань хог тарьж байна гэж хэлээд торгосон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Сүхбаатарын талбайд найзын хамтаар хоол идэж суусан иргэн О.Мөнхтөрийг "хог хаялаа" хэмээн Сүхбаатарын дүүргийн цагдаагийн ажилтан Зөрчлийн хуулиар торгожээ. Энэ талаараа фейсбүүк дээрээ бичвэр оруулсны дараа түүний талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас "худал мэдээлэл" тараасан хэмээн дуудаж уулзсан байна. Түүнтэй ярилцав. 

Иргэн О.Мөнхтөр:

- Тэр өдөр гадуур ажил хөөцөлдөөд явж байсан. Найзтайгаа хамт хоол идэхээр энэ газарт ирсэн юм. Дараагын хүн сууна гэж бодоод гутлаа хүртэл тайлж суусан. Гэтэл нэг цагдаа ирээд 10000 төгрөгөөр торгочихсон. Шалтгаан нь гудамж талбай бохирдуулсан гэсэн байсан. Энэ талаар гайхаад пост хийсэн юм. Дараа нь надтай холбогдоогүй хэрнээ "худал мэдээлэл" тараасан гэж гүтгэсэн. Би СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс орж уулзсан. Намайг торгосон цагдаатай даргын өрөөнд нь уулзсан. Гэтэл энгэрийн камер нь цэнэггүй, ажилдаггүй. Ойр орчмын камерын бичлэг ч байхгүй. Зүгээр л хоол идсэн юм чинь хог хаяна гэсэн ухааны юм яриад торгочихсон байсан. 

Би өөрөө Солонгост бараг байнга л гудамж талбайд хооллоод байж л байдаг. Гудамжны соёл гэдэг зүйл улс орнуудад нутагшаад удаж байна. Гэтэл манай улсад яагаад ийм харанхуй байгаа юм бэ? Би бүх хогоо машиндаа цуглуулчихсан байгаа. Манай улсад зөндөө хогийн сав байдаг юм байна. Гэтэл Солонгост байхгүй шүү дээ. Иргэд нь хогоо авч явж ангилж хаядаг. Юу гэж л орчин үеийн боловсролтой болсон залуус хотынхоо гудамжинд хог хаяах вэ дээ. 

Зүгээр ЦЕГ-аас найз бид хоёрын үнэхээр хог хаясан эсэхийг батлах бичлэг, дүрсээ гаргаж ирээд үзүүлчих. Тэгээд шудрагаар уучлалт гуйчих гэж л хүсэж байна. 

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай:

-Ийм байж болохгүй ээ. Хэрвээ хоол идсэний төлөө торгодог бол бид одоо хоол идээд торгуулсан газар сууж байна. Ирээд торгоорой. Дэлхийн аль улсад гудамж талбайд иргэд нь хооллох ундлах, амарч салхилах байдаг л асуудал. Хойд Солонгос ч ийм тэнэг шийдвэргүй. Залуус ихтэй хот шүү дээ. Одоо ингээд хар л даа. Бүгдээрээ л сайхан салхилаад сууж байна. Ихэнх нь бид нартай адилхан хооллож ундлаад байж байна. Өөр яах юм бэ? НОК-ын шийдвэрээр суугаад хоол идэх хоолны газар байхгүй. Энэ иргэнээс маань шудрагаар уучлал гуйх хэрэгтэй. Зөрчлийн хууль гэдэг юм лимиттэй байдаг юм уу? Заавал торгож төсөв бүрдүүл гэж шаарддаг юм уу? Үнэхээр торгох гээд байгаа бол тамхины иш, шүлсээ хаядаг, голын эргээр дүүрэн хог хаядаг хүмүүсээ торгох хэрэгтэй. Өчигдөр би голын эргээр цэвэрлэгээ хийсэн. Үнэхээр бас аймар байна. Тийм хүмүүсээ торго л доо. Зүгээр мөрөөрөө байгаа соёлтой залуусаа ингэж хэлмэгдүүлж болохгүй ээ. Иргэнээсээ шудрагаар уучлал гуйх хэрэгтэй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
139.5.216.250

Эрүүл аюулгүй хот мөн үү...

Цэ
2 жилийн өмнө
202.126.90.97

Хоолоо идчихээд хамаг юм аа хаяаад явсан биздээ. Хоол идсэн бол хог хогийн саванд хийж сураач. Заргалдахдаа сайн. Өөрөө хүлээн зөвшөөрч гарын хүртэл зурсан гэж байна лээ шдээ. Тийм л юм байсан юм бол тухайн үед нь лайв хийхгүй яасан юм үнэн юм бол.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.119

Цэ чи бол хоолоо идээд хогоо хаяаад явахаар сэтгэхүйгээр хандаж бх шив дээ Эхлээд наад тархиныхаа хогийг цэвэрлэчихээд дараа нь хүн шүүмжилж сур

Э энхсайхан
2 жилийн өмнө
122.201.24.98

Би сонсгол муу зурагтаа чанга тавьсан чинь нэг муу хэрэгт оровоо 100000

Зочин
2 жилийн өмнө
192.82.77.174

Зөв соёлыг хүлээн зөвшөөрч дэлгэрүүлэх нь зөв муйхарлаж болохгүй Цагдаа буруу бх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.