Дараалсан 7 биш, 5 жилээр тэтгэврийн хэмжээг тооцох хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 

Өнөөдөр манай улсад 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг ба 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралттүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж,.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог тул хугацааг багасгах ёстой гэж үзсэн байна.

f682a642 c14c 469c 975a 23b831d5eb96

Хуулийн төсөлд тэтгэвэр  тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай, .

Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгөн дүн бодитоор нэмэгдэх бөгөөд иргэд өөрсдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэврээ авч байгаа учир улсад төсөв, эдийн засгийн эрсдэл, хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.