Далан давхарын оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, Далан даврын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан.
Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, "Нью Семетри" ХХК нар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах санамж бичигт гарын үсэг зурлаа.

171427102 1195250900927399 4583049606109089925 n

. Цаашид энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттайгаар тохижилт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ.
Өмнө нь 2015 онд уг ажлыг 40 гаруй тэрбум төгрөгийн концессийн гэрээгээр хийхээр төлөвлөөд байсан боловч уг төсөл арга хэмжээ хэрэгжээгүй зогссон. Энэ удаа уг төслийг "Нью Семетри" ХХК нь төсвөөс дэмжлэг, санхүүжилт авахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр хийхээр ийнхүү санамж бичгийг байгуулаад байна.

171783590 1195275734258249 5663171932279923514 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.