TREND LIVE: Б.Сүндэръяа: Намайг чатаар дээрэлхэж, доромжлохоос гадна дансны минь үлдэгдлийг хэлж байна шүү дээ

Нэгэн УИХ-ын гишүүнд зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаараа "Сүнээ балет" сургуулийн захирал Б.Сүндэръяа өөрийн фейсбүүк хуудаснаа бичсэн. Үүнээс хойш болсон үйл явдлын талаар өчигдөр орой лайв хийснийг TREND LIVE булан онцолж байна. Тэрээр хамгаалалтад орох шаардлагатай байгаа талаар ярьжээ. 

Б.Сүндэрьяа: 

-Манай гэрийн гадаа хэсэг залуучууд одоо болтол байгаад байна. Иймд би хамгаалалтад орох шаардлагатай байна. Хүсэлт өгөх ёстой юм байна. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна. 

Надад хуучин шигээ шууд гар хүрч чадахгүй байгаа ч дээрэлхэж, доромжлох, янхан, гичийгээр дуудах хүн зөндөө чатаар орж ирж байна. Миний дансан дахь үлдэгдлийг хүртэл хэлж байна шүү дээ. Энэ бол хэн нэгэн эрх мэдэлтэй хүний хийж байгаа ажил. Намайг хүн хараас мөнгө авч, хөдлөөд байна гэж хардаад байх шиг байна. Үгүй. Надад өмгөөлөгч авах мөнгө байхгүй. Гэхдээ би яаж ийгээд олно. Шаардлагатай бол миний хоёр жилийн дансны гүйлгээг шалгаж болно. Би балетаа заагаад, өөрийн хэрэгцээт мөнгөө олоод байдаг гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.