СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэй 30 жилийн дараа хумсаа авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Техас мужийн Хюстон хотын иргэн Аяанна Уильямс 2017 онд дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэйгээр тодорч, Геннисийн номонд бичигджээ. Тухайн үед түүний хумс 5 метр 80 см урт ургасан байсан бөгөөд маникюр хийлгэхийн тулд 20 цагийн турш хоёр шил хумсны лак ашигладаг байжээ.

Хумснуудаа авахын өмнө сүүлчийн удаа хэмжилт хийхэд 7 метр 32 см урттай болсон байсан бөгөөд хэд хоногийн турш маникюрт сууж, 3-4 шил хумсны лак ашигладаг болсон байжээ.
Уильямс хамгийн сүүлд 1990-ээд оны эхэн үед хумсаа авсан байна. . Хумсаа авсны дараа хаалга татахдаа ямар нэг айдасгүй болсондоо баяртай байна гэжээ.

Мөн "хумстай, хумсгүй аль нь ч бай би хатан хэвээрээ л байх болно. Хумс намайг бүтээгээгүй, би тэднийг ургуулсан" хэмээн ярьжээ. Уильямс хумсаа 15 см-ээс урт ургуулахгүй байхаар шидсэн байна. Түүний дэлхийн дээд амжилтыг тогтоосон хумснуудыг Флоридагийн Орландо дахь музейд тавих ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.