АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 1 долоо хоногийн өмнө

Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй байх хэрэгтэй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 долоо хоногийн өмнө

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 7-нд  иргэдээс нийт 358 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 49 иргэн хандсанаас 25 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 24 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 122 буюу 34.1 хувийг машин ачилт, 77 буюу 21.5 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлсэн байна. 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт вакцинжуулалттай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Коронавирусийн вакцин хийлгэхийн өмнө биеэ хэрхэн бэлдэх вэ?

-. Мөн эмчийн үзлэгт орохдоо харшилтай эсэх, ямар өвчин зовуурь байдаг талаар эмчдээ өөрийгөө сайн илэрхийлэх, дулаан хувцаслах, заавал вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах шаардлагатай юм.

-Вакцин хийлгэсний дараа юунд анхаарах вэ?

, гараа ариутган, амны хаалт зүүнэ. Хэрэв халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залгаж зөвлөгөө аваарай. Харин вакцин хийлгэсэн хэсэгт боолт хийх, эм, тос тавих, хөхний сүү, гялгар уут зэрэг зүйлээр жин тавьж болохгүй бөгөөд хоёр дахь тунгаа товлолт хугацаанд хийлгэх нь хамгийн чухал юм.

-Вакцин хийлгэснээр ямар хариу урвал илэрч болох вэ?

-Дархлаажуулалтын дараа, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, дотор муухайрах, халуурах, тариулсан газар хөндүүрлэх, хавдах, халуу оргих, бөөлжис хүрэх зэрэг ерөнхий хариу урвал эхний 20-30 минутад илэрдэг.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.