LIVE: Ерөнхий сайдыг огцрохыг шаардан иргэд Сүхбаатарын талбайд жагсав
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан зарим иргэн Сүхбаатарын талбайд жагслаа. Биднийг сурвалжлахаар очиход 4-5 цагдаагийн албан хаагч нэгэн эмэгтэйд шаардлага тавьж байсан ба түүнээс энэ талаар тодруулахад:
Иргэн Н:
-Би дөрвөн хүүхэдтэй. Вакцин удаашралтай байна. Хүүхдүүдийн хичээл, сургууль орохгүй байгаа. Үүнд эх хүний хувьд их бухимдалтай байгаа. Энэ шаардлагаа тавьж, дуу хоолойгоо өргөхөөр иртэл цагдаа нар намайг бүчин авч, жагсаал цуглааны гол зохион байгуулагч мэтээр дайрч, айлгасанд гомдолтой байна.
Иргэн Б.Мөнхдөл:
-Бид өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулахын төлөө энд цуглаад байна. Өөрийн толгойлдог Жендерийн үндэсний хорооны хурал дээр Ерөнхий сайд "Хөдөөний хүүхнүүд эрт хүүхэд гаргаж байна. Хүн амын 50 хувь нь амьдралын идэвхгүй байна. Цэрэгт явуулна. Нөгөа 50 хувь нь хорхог, боодог идэж биеэ өвтгөж байна" гэж доромжилсон. Иймд би түүнийг Ерөнхий сайд хийх эрхгүй хүн гэж үзэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.