ХАЛУУН СЭДЭВ: Хурандаа Ц.Ганхөлөг: Хурандаа цолтой хамт асар их үүрэг, хариуцлага ирсэн юм шүү

Монгол улсад хурандаа хэмээх цол үүссэний 85 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан "Халуун сэдэв" нэвтрүүлгийн зочноор Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөгийг урьж оролцууллаа.

Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч Ц.Ганхөлөг: 

Улс эх орны бүтээн байгуулалтыг цэргийн анги, цэрэг эрсгүйгээр төсөөлөх аргагүй. 1936 оноос эхлэн цэргийн ангиуд их хотын бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн түүхтэй.

Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн ангитай ажил, амьдралаа холбосон эгэл жирийн тариачин гэр бүлийн хүүгийн хамгийн ихээр хүсэж, хүлээж, мөрөөдөж авсан цол нь дэслэгч байсан. Би гэр бүл, хамаатан садан дундаа цорын ганц цэргийн хүн л дээ.

Анх хурандаа цолоо аваад 70 гарсан аав, ээждээ хамгийн түрүүнд энэ мэдээгээ дуулгахад "Ямар цол вэ?" гэж асуусан. Тэгэхэд нь би "Нөгөө каракуль малгай өмсдөг хүн" гэхээс өөрөөр тайлбарлаж чадаагүй.

Тэр тусмаа

Анх . Цэргийн алба хүнийг хүмүүжүүлдэг. Улс орны хамгийн жижиг нэгж болох гэр бүл хэмээх эзэнт улсыг удирддаг өрхийн тэргүүнүүд, Монгол эрчүүдийн нөхөрлөл, хат, хүмүүжил суудаг цэргийн албаараа насан туршид бахархдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.