АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 1 сарын өмнө

Дархлаажуулалт эхэлснээс хойш 6,808 хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд тав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний ээлжид 16 байгууллагын 14 мянга гаруй ажилтныг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 6,808 хүн вакцин хийлгээд байна.

Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 21.5 хувьд дараах шинжүүд илэрч байна:

  • Халуурах
  • Толгой өвдөх,
  • Тариулсан газар хөндүүрлэх,
  • Үе мөч өвдөх,
  • Ядрах,
  • Хүнд бие арзайх,
  • Хүнд дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна.

Эдгээр урвал илрэх нь дархлаа тогтож байгаагийн шинж тэмдэг юм. Гэвч энэ нь 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. 

Дархлаажуулалтын ажил эхэлсэн хэдий ч иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, олноороо цуглахгүй, золголт хийхгүй байхыг зөвлөж байна. Хаврын улиралд дархлаа суларч, ханиад томуугийн дэгдэлт гардаг учир онцгой анхааралтай байх хэрэгтэйг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.