АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 1 сарын өмнө

LIVE: Вакцинжуулалтад "Ковид-19"-тэй "тулалдаж" буй алба хаагчид идэвхтэй хамрагдаж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Бүгд Найрамдах Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар "АстраЗенека" вакцины 150 мянган тунг энэ сарын 23-нд хүлээн авсан өдрөөс вакцинжуулалт эхэлсэн ба 18-аас дээш насны иргэд хамрагдах юм.

Нэн түрүүнд зорилтот бүлгээ дархлаажуулж байна. Covid-19 халдварын эсрэг тэмцэхэд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчид. Эмч эмнэлгийн ажилтнуудаас ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, түргэн тусламж, эрчимт эмчилгээ, өрхийн эмнэлгийн эмч нарыг энэ сарын 23-26-ныг дуустал хамруулж дуусах юм. 

Мөн Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил гааль зэрэг төрийн албан хаагчдыг энэ сарын 27-наас хамруулж эхлэх ажээ. .

Covid-19 халдварын эсрэг “АстраЗенека” вакцинаар эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14.092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн.

БЗД-ийн Нэгдсэн төв эмнэлгийн хувьд өнөөдрийн байдлаар 16 мянган иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна. Вакцин хийлгэхээр ирж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг цахимаар бүртгэн авч, эмчийн үзлэгт эхний ээлжинд хамруулж байгаа юм. . Иргэнд хоёр өөр төрлийн вакцин хольж тарихгүй. "АстраЗенека" вакцин хийсэн бол 28 хоногийн дараа уг вакцинаа хийнэ. Вакциныг нэмэх 2-8 хэмд хадгалахаас гадна задалснаас хойш зургаан цагийн хугацаанд 10 тун буюу 10 хүнд тарих юм.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хувьд сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэж байгаа бөгөөд вакцин хийлгэхээс татгалзах юм бол татгалзсан гэсэн хуудсанд гарын үсэг зурна гэдгийг дурдсан юм. 

Коронавирусийн вакцин хийлгэсэн иргэдэд дараах шинжүүд илэрч байна:

  • 21.5 хувьд халуурах шинж илэрсэн бол
  • толгой өвдөх,
  • тариулсан газар хөндүүрлэх,
  • үе мөч өвдөх,
  • ядрах,
  • хүнд бие арзайх,
  • хүнд дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна.

Эдгээр урвал илрэх нь дархлаа тогтож байгаагийн шинж тэмдэг юм. Гэвч энэ нь 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. 

Дархлаажуулалтыг хийхдээ дараах 3 шатаар хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Эмчид үзүүлнэ
  • Вакцин хийлгэнэ
  • Хийлгэсний дараа 30 минут эмчийн хяналтад байлгаж ажиглаж буй учраас бусад товлолын вакцин хийхээс удаан хугацаа шаардаж буй аж.
    Нийслэлд дараах 39 цэгээр дархлаажуулалт хийж байна.


Манай хуудсыг дагаарай!


Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.