АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 1 сарын өмнө

Сү.Батболд 160 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй юу

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дэд дарга Б.Саруул ЕТГ-т ирсэн оффшор бүсийн асуудалтай холбоотой өргөдөл, гомдол зэрэгт нэгтгэн тайлбар өгсөн видео өчигдөр хэд, хэдэн телевизээр цацагдлаа.

Тайлбараас зөвхөн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг нь онцлон хүргэж байна.

С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хариуцагчтай олон улсын шүүхийн маргаанууд:

Одоогоор дээрх нэр дурдагдсан хүмүүстэй холбогдох маргаан:

1.    Их Британи (Англи)

2.    Хонгконг

3.    Сингапур

4.    Жерси арал

5.    Британийн Виржин арлууд

6.    Нью-Йорк гэсэн 6 газар явагдаж байгаа юм байна.

Их Британи:

Тус улсын Шударга ёсны дээд шүүх дэх Англи, Уэльсийн хатан хааны шүүх танхимын шийдвэр 2020 оны 11-р сарын 18-нд гарсан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Сү.Батболд, Cheong Choo Young-той холбоотой, компани дээр нь бүртгэлтэй 59.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах зэргийг хязгаарласан байна.

Хонгконг:

Шүүхийн шийдвэрийн дагуу 234 сая хонгконг доллартай (85.5 тэрбум төгрөг) тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах, эрхлэн удирдах, эсвэл үнэлгээг бууруулахыг хязгаарлажээ.

Дээрх оффшор компаниудын эзэмшиж байгаа 2 үл хөдлөх хөрөнгө шүүхийн хэлэлцүүлгийн үед дурдагдсан бөгөөд тус улсын төвд байрлах, тансаг зэрэглэлийн орон сууцнууд аж.

Сингапур:

Сингапур улсын дээд шүүх 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулахыг хориглосон байна. Хариуцагчаар С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нар, тэдгээрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд оролцож байгаа аж.

Жерси арал:

Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хамаарал бүхий 2 оффшор компанитай холбоотой шийдвэр гарчээ. Эдгээр компаниуд нь Тайландын Пукет аралд 5 үл хөдлөх эзэмшдэг аж ахуйн нэгж юм байна.

2 байр нь тус бүр 2 сая ам.долларын үнэтэй бол 3 байр нь тус бүр нь 1.8 сая ам.долларын үнэтэй юм байна. Жерсийн арлын шүүхээс эдгээр үл хөдлөхийг захиран зарцуулах зэрэг бүх хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Британийн Виржин арлууд:

Британийн Виржин арлуудын дээд шүүхээс мөн л С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нартай холбоотой шүүхийн шийдвэр гарчээ.

Эдгээр компаниудын үл хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгийг эрхлэн удирдах, бусдад шилжүүлэхийг хязгаарласан байна.

Нью-Йорк:

Мужийн дээд шүүхээс одоогоор аливаа нэг үл хөдлөх, эсвэл мөнгөн хөрөнгийг хязгаарлах шийдвэр гараагүй байна.

Нийтдээ:

Мөн дурдагдаагүй АНУ-ын Бостон хотод байрлах 1.5 сая ам.долларын үнэлгээтэй 1, Лондон хотод байрдах бас нэг үл хөдлөх нь зарагдсан байна.

Ингээд нийтдээ С.Батболд нарт хамаарах зөвхөн үл хөдлөхийн үнэ нь 59.3 сая ам.доллар буюу 169.1 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Тайлбарыг бүрэн үзэх бол энд дарна уу.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
202.126.89.189

Yana DAA iim oligarhuud mongolin turiig ezeljee

Зочин
1 сарын өмнө
202.55.188.39

160 terbum geheer her ih ve. Bi 80 sayiin bairnii zeel nasaaraa toljdog ene met n yaj bayjsan be.

Зочин
1 сарын өмнө
124.158.97.181

80 сарынхаа байрыг мөрөөдөөд л байж байна шд дөш юмаа

Zochin
1 сарын өмнө
66.181.161.121

Man iin muuhai tssraitai pizida

үндэстэн
1 сарын өмнө
66.181.161.30

МАН-ийн хан бол монголын эсрэг,ард түмний эсрэг ажиллаж бн.Ард түмэн хавдраараа дэлхийд 1,ядуурлаараа африкийн орнуудтай адил,ер нь болж бгаа салбар алгадаа дэндүү харамсалтай бн,гадны хөрөнгө оруулагч нэртэй хятадаар дүүргэж одоо уусаж эхлээд 50%тай болж бн шүү ард түмэн минь.

зочин
1 сарын өмнө
66.181.161.30

Ингэж улсаа тонон дээрэмдчихээд УИХд хээв 1 суугаадл бдаг АТГ УИХ МАН ЦЕГ бүгд мэдэж бгаа арга хэмжээ авах битгий хэл ёрөнхийлөгч болох хүний тоонд оруулж доромжилж бн.

монгол
1 сарын өмнө
66.181.161.30

СҮ.Батболдыг хурдан барьж хориочээ хөрөнгө хураах эхлэлыг нь тавих хэрэгтэй.Маш олон олигархи бгаа шүү,эд нар бсан цагт улс хөгжих битгий хэл устах тухай бодогдож бн

Зочин
1 сарын өмнө
202.9.46.9

Үнэ бол яаандаа авсанаа өгөөд монголд байвал хэзүү байхдаа!!!

Хариуцлага тооцоё
1 сарын өмнө
202.179.26.150

Маш хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Их хурал хөлдүү цариалаад хамгаалаад байгаа юм шиг дуугай байх ёс зүй алга. Хурлаа зарлаад энэ гишүүнийхээ талаар ярьж эргүүлэн татаж АТГ явуулах хэрэгтэй. Цогтбаатарыг дагуулаад өг. Маш хурдан цэгцлэх хэрэгтэй. ЕС энэ тал дээр шуурхай ажил. Ард түмэн шаардаж байна.

Irgen
1 сарын өмнө
172.58.19.168

Luivarchdiig gesgeeh huuli shyy baina uu.nasaaraa turiin nereer ard olnii huurch uls hudaldsan baisan baina shyydee.MAN iin nereer Batbold metiin gesen hyn uls ornoo culmuj duuslaa.odoo shiitgel hyleelgeh cag boljee.

Иргэн
1 сарын өмнө
211.36.145.122

Ээ хулгайчаа.

Зочин
1 сарын өмнө
59.153.85.127

Шударга бизнэс хийгээд олсон бол хамаагүй бдг бх мэдээлэл ойр бсн албан тушаал , эрх мэдэлээ хэтрүүлэн ашиглаж хууль бусаар олсондл хамаг буруу нь бгаа дээр нь лиценз нэрээр орд газрыг зарсан улсад нэг татвар төлөхгүй бх лоби хийсэн жинхэнэ хувиа хичээсэн хорчин ямар ч гэсэн үйлдэл бүр нь хар санаа мөртөй СҮГ

Лүндээ
1 сарын өмнө
59.153.85.127

Гэр бүл гэж там сайн үзэсгэлэнт эхнэрээ цуутай янханаар сольсон бдг муу бүхэн бүрдсэн СҮГ БАТБОЛД гэж ямар ч бсн нэгч бүтээн бгуулалт хийсэн түүхгүй лизенз орд газар зарж албан тушаал ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн НОВШ ....д ҮХЭЛ бол жаргал болно үхүүлж болохгүй үйлийн үрийг үүрч дуусдаг гэдгийн захыг харуулах ёстой тэгээд үхсэн цагт хэдэн төрөлдөө тамлал амсаж явах нь бидний мэдлээс хальсан хэрэг ямарч бсн эд хөрөнгийг нь хурааж Монгол улсад хохируулсан хохиролыг тодорхойлж төлүүлэх үлдсэн насыг нь шоронгын хар өрөөнд өнгөрүүлж өнөө цагын НАМ дагж далдайч цүнх барьж бөгс долоогч хийж бүтээхийг үл мэдэгч уран цэцэн донгодогч нарт мааш том сургамж болгож шудрага ёс тогтоох эхний алхам хийхгүй бол болхоо байлаадаа

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.