СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жерар Депардьег бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутган шалгаж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Францын инээдмийн жүжигчин Жерар Депардье гурван жилийн өмнө 22 настай жүжигчин бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байсан юм. Залуу бүсгүй удаа дараа гомдол гаргасныг Парисын прокурорууд хүлээж аваагүй байсан ч энэ удаад гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн учир жүжигчний эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэг үйлдсэн эсэхийг шалгах албан ёсны мөрдлөгийг эхлүүллээ.

Энэ жил 73 настай нэрт жүжигчин Парис дахь орон сууцандаа жүжигчин бүсгүйг хоёр ч удаа хүчирхийлсэн гэж буруутгагдсан. Уг явдал 2018 оны наймдугаар сард болсон гэж бүсгүй гомдол мэдүүлжээ.

Депардьегийн өмгөөлөгч . Депардьег ямар нэгэн байдлаар хорьж саатуулаагүй  ч шүүхийн хяналтад байгаа ажээ.

Жерар Депардье нь 170 орчим кино бүтээлд дүрээ мөнхөлсөн бөгөөд 1990 онд Канны кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж, мөн ондоо Оскарын наадамд шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшиж байсан юм. Тэрээр 2013 онд ОХУ-ын иргэншилтэй болсон билээ.

Эх сурвалж: Vulture, BBC

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.