СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хулгайлагдсан хүүхдүүдийг аврахаар ниссэн онгоц осолджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нигерийн нисэх хүчний мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт хулгайлагдсан сургуулийн сурагчдыг аврах тусгай үүргийн онгоц осолджээ. .

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт зэвсэгтэй этгээдүүд Засгийн газрын Шинжлэх ухааны Кагара сургуулийн 42 сурагч болон ажилтнуудыг хулгайлжээ. Уг халдлагын үеэр нэг сурагч алагдсан байна.

Кагарад болсон явдлын дараа Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари зэвсэгт хүчин, цагдаагийн албанд хулгайлагдсан хүмүүсийг аврах тушаал өгсөн байна. . Осолдсон онгоцноос амьд хүн үлдээгүй ба олон төрлийн агентлагуудын хамтарсан баг ажиллагаанд нэгджээ. Онгоцонд цэргийн долоон албан хаагч байсан байна. 

Хэдийгээр аврах ажиллагаанд нэгдсэн онгоц осолдсон харамсалтай явдал тохиолдсон боловч нисэх хүчин аврах ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэв. Ослын мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгэхээр онгоцонд зорчиж байсан төлөөлөгчдийн ар гэрийнхэнд мэдээ дуулгажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.