LIVE: Д.Сумъяабазар: Зарим хороодод дахин самналт хийхийг үгүйсгэхгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар:
-НОК-оос зохион байгуулж явуулсан "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ өндөр үр дүнтэй явагдсанд иргэд ам сайтай байгаад бид бас талархалтай байгаа. Гэхдээ хэд хэдэн анхаарал татсан цэг байна.
Чингэлтэй дүүргийн 2,3,6,12,13 дугаар хороо
Сүхбаатар дүүргийн 13, 16 дугаар хороо
Баянзүрх дүүргийн 8,16,25,26 дугаар хороонуудад халдвар дахих өндөр магадлалтай гэж үзэж байгаа учир тухайн дүүргийн Засаг дарга нар дахин зохион байгуулалт хийж, самналт хийхийг үгүйсгэхгүй. Дүүргийн Засаг дарга нар тус цэгүүд дээр анхаарах шаардлагатай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.